Саяхан Цахим өртөө сүлжээгээр хэлэлцүүлэг уншиж суутал тэрхүү сэдэв нь гадаадад ажилладаг хүмүүс улсдаа ирж хийж бүтээх хэрэгтэй, ер нь яриад байх уу? эсвэл хийх үү? гэсэн сэдэв болж хальтирсан байв.
Ярих яах вэ хийх чухал гэдэг дээр би доорх 2 комменттой санал нийллээ.
"Ер нь хүн болгон хийгч, бүтээгч, хэрэгжүүлэгч байх албагүй, зарим хүн зөвхөн ярьдаг, нийгэм болон хүмүүст шинэ санаа хэлдэг, өгдөг байж болно."
"Ярих яахав ээ хийх чухал байна бага ярия гэдэг үзэл сүүлийн үед улсуудад их ажиглагдах боллоо. Аргачгүй биз дээ. Дээдчүүд яриад байхаас хийдэггүйгээс улбаалаад тэсвэр алдсан хүмүүс ингэж байгаа байх Монголын өнөөгийн уур амьсгалд.Миний хувьд ярих гэдэг маань хийхэд маш чухал шүү. Ялангуяа их үйлсийг эхлүүлэхийн тулд маш их ярьж олон хүний манлайлан дагуулах үндэсний нөлөөтэй манлайлагчид бүр ч их чухал. Том том төслүүд явж байхад communication гэдэг бол дээд зэрэгийн чухал. Communication багадахад аюултай байдагаас ихэдлээ гээд ямар ч аюул дагуулдаггүй олон эрсдлийг зайлуулдаг. Орчин үе чинь угаасаа communication эрин зуун"
Харин гадаадаас ирж эх орондоо хийж бүтээх хэрэгтэй гэдэг дээр Урианхай гуайн хэлсэн "эх орноо хайрлах хайр"-тай хүн бол хаана ч байсан эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байдаг гэдэгт итгэдэг. Гадаадад байгаа ч эх орондоо энд байгаагаас дутахгүй хэрэг болдог олон хүн бий. Тэд ч гэсэн эрт орой хэзээ нэгтээ Монголдоо ирэх л болно. (түүний ярилцлагыг эндээс) :
Европын хүчирхэг эдийн засагтай улс орнуудын дайн байлдаантай үеийнх нь болон энх тайван цагийн хөгжлийн түүхээс надад нэг бодол төрдөг юм. Энэ бодлоо би зөвхөн бодол ч бус теором гэж хэлсэн ч ичихгүй. Хараад байхад улс орнуудын хөгжилд явж явж ганц л нууц байна шүү дээ. Би яахав нууц гэж л хэлж байгаа болохоос биш, үнэндээ бол нууц ч биш, ил нэгэн үнэн юм. Юу гэвэл, эх орондоо хайртай ард түмэнтэй улс л хамгийн түрүүнд хөгжчихсөн байна. Эх орондоо хайртай байна гэдэг бол өөртөө агуу том шаардлагатай, ажил бүтээлийн үүрэг хариуцлагатай амьдрана гэсэн үг! Хил хязгаараа дархан, амгалан байлгах, бурханаас бүтээсэн гоо сайхан хэвээр нь хадгалах, хор урхаггүй ухаалгаар ашиглан амьдралынхаа жаргал болгох, ард түмнээ сайхан амьдруулах түүхэн дурсгалт гавьяа бүтээхийн тулд л хамаг насаа ухамсартайгаар зориулна гэсэн үг. Германы алдарт зохиолч Б. Брехт “Эх орноо хайрладаг чин хайр л аль ч утгаараа баатруудыг төрүүлдэг. Баатрууд төрдөггүй эх орон хамгийн золгүй эх орон” гэж хэлсэн байдаг юм шүү! Айхтар үг шүү. Хэн нэгэн бусдынхаа тусын тулд л амьдарч баатар болно шүү дээ. Тийм биз? Нэг хүний ач тусын их багын хэмжээнээс үл хамааран хариуд нь түмэн хүний түмэн тус өглөг болж ирдэг юм. Зөвхөн өөрийгөө бөөцийлдөг хүн эцэстээ ганцаардал, гутрал, хорсол, бухимдал, үзэн ядалттайгаа амьдарсаар дуусдаг. Хамгийн дотно, хамгийн үнэнч хань нөхөр нь авс л болдог.
No comments:
Post a Comment