Бизнес эрхлэгч, судлаач,
сонирхогч хүмүүст бизнесийн боловсрол олгох, мөн тэднийг бизнесээ амжилттай хөгжлүүлэхэд туслах
гэж зорилгоо тодорхойлсон
Business 2 Business гэж санаа нь тун зөв, цаг үеэ олсон нэвтрүүлэг байна. Ярилцаж буй сэдэв, салбарууд нь, орж буй зарим хүмүүс нь сонирхол татна. Гэвч хөтлөгч нь заримдаа ярилцлагаа сэтгэлд хүртэл хөтөлж явахгүй юмаа. Миний сонирхож явдаг,
Монголын хөгжлийн талаарх эссэндээ бичсэн entrepreneurship-ийн талаар USI сургуулийн захирал Буянцогтоо гуайтай ярилцсан доорх дугаарт лав entrepreneur гэсэн нэр томъёог нэлээн удаан тайлбарлуулав. Уг нь нэвтрүүлгийн өмнө энэ тухай судлаад зочноос зөв оновчтой асуулт асуух замаар, хэлүүштэй чухал зүйл орхигдуулбал тэрийг нь сануулан дэмжих маягаар яриаг залвал... Товчхон хэлэхэд асуух асуулт, тодруулах зүйлээ ярилцлагын өмнө сайн бэлдэж, цэгцтэй ярих хэрэгтэй санагдав. За энэ бяцхан шүүмж ч яахав, гол зүйлдээ ороход:
Энэ ярилцлагыг үзээд entrepreneurship-ийн талаарх ойлголт маань сайхан цэгцтэй болов.
Мөн манай захирлын салбарынхаа (Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээл) талаар ярьсан нэг дугаар бийг далимд сонирхуулъя:
No comments:
Post a Comment