Миний бие хоёр найзын хамт "The Start-Up of You" буюу “Та өөрөө старт-ап компани” хэмээх
нэгэн номыг албан ёсны эрхтэйгээр орчуулан, тун удахгүй хэвлүүлэхээр зэхээд байгаа юм. Интернэт дэх ажил мэргэжлийн хамгийн том сүлжээ сайт
ЛинкэдИнийг (www.linkedin.com) үүсгэн байгуулагч,
энтрепренер, хөрөнгө оруулагч Рэйд Хоффман, шилдэг залуу
энтрепренер Бэн Каснока нарын хамтран бичсэн энэ бүтээлийн талаар товч танилцуулъя.
-------------------
Хурдтай
өөрчлөгдөж буй, даяаршсан, өнөөгийн ажил мэргэжлийн ертөнцийн хөгжилтэй хөл
нийлүүлж, карьераа амжилттай удирдахын тулд та өөрийгөө шинээр байгуулагдсан,
өсөн дэвжиж буй компани хэмээн сэтгэж, яг л
старт-ап*** компани шиг бодож үйлдэх хэрэгтэй гэсэн санааг зохиогчид дэлгэрүүлэн өгүүлжээ. Өөрөөр хэлбэл старт-ап компани нь өрсөлдөөн
ихтэй зах зээлд хөлөө олохын тулд өрсөлдөх давуу талаа хөгжүүлж, дасан зохицож,
ухаалгаар эрсдэл хийж, танилын сүлжээ үүсгэж, үсрэлт хийх боломжийг эрэлхийлдэг
шиг та ч бас карьертаа эдгээр стратегийг барих шаардлагатай аж.
Ингэхдээ тэд Майкрософт, Aэпл, Яхүү, иБэй, Фэйсбүүк, Гүүгл зэрэг технологийн аварга компаниудын өлгийдсөн, дэлхийн шилдэг мэргэжилтнүүдийн ажиллаж амьдардаг Цахиурын хөндийн (Silicon Valley) сонирхолтой жишээнүүдийг олонтаа татаж, ажил бизнестээ амжилт олохыг хүссэн бүх насны хүмүүст хэрэг болохуйц гайхалтай зөвлөгөөг хүргэжээ. Тус ном хэвлэгдсэн даруйдаа Нью Йорк Таймс болон Волл Стрийт сэтгүүлийн бестселлер номын жагсаалтыг тэргүүлж, Экономист, Форбес, Форчун зэрэг олон мэдээллийн хэрэгслээс эерэг үнэлгээ авсан юм.
Ингэхдээ тэд Майкрософт, Aэпл, Яхүү, иБэй, Фэйсбүүк, Гүүгл зэрэг технологийн аварга компаниудын өлгийдсөн, дэлхийн шилдэг мэргэжилтнүүдийн ажиллаж амьдардаг Цахиурын хөндийн (Silicon Valley) сонирхолтой жишээнүүдийг олонтаа татаж, ажил бизнестээ амжилт олохыг хүссэн бүх насны хүмүүст хэрэг болохуйц гайхалтай зөвлөгөөг хүргэжээ. Тус ном хэвлэгдсэн даруйдаа Нью Йорк Таймс болон Волл Стрийт сэтгүүлийн бестселлер номын жагсаалтыг тэргүүлж, Экономист, Форбес, Форчун зэрэг олон мэдээллийн хэрэгслээс эерэг үнэлгээ авсан юм.
Ирээдүйд дасан зохицож, өөртөө хөрөнгө оруулж, карьераа ахиулахыг хүссэн монгол уншигчдадаа энэхүү бүтээлийг толилуулъя гэсэн бидний өөр нэг зорилго бол сүүлийн үед манайд бас ч гэж дуулдах болсон энтрепренершип хэмээх ойлголттой улам лав танилцуулах явдал юм. Номыг уншмагцаа та энтрепренер гэж хэн болохыг, энтрепренершип гээч нь яагаад хэрэгтэй тухай ойлгоно гэж итгэж байна.
-Номын албан ёсны вэбсайт: www.startupofyou.com
-Номын агуулгаар их сургуулиа төгсөж буй оюутнуудад зориулан бэлдсэн презентац. Тус нийтлэлийг одоогоор 7 сая орчим удаа нээн үзжээ: Amazing Career Advice For College Grads From LinkedIn's Billionaire Founder
--------------------------
*** Старт-ап гэж ихэвчлэн саяхан
байгуулагдсан, хөгжлийн шатандаа яваа компанийг хэлдэг. Сүүлийн үед энэхүү нэр
томъёог өндөр өсөлттэй ажиллах зорилготой технологийн вэнчур компаниудтай
холбох болсон. Хөрөнгө оруулагч, зохиогч Пол Грахамын тодорхойлсноор “Старт-ап
гэдэг бол хурдтай өсч хөгжих зорилготой компани. Дан ганц шинээр байгуулагдсан
гэдэг нь компанийг старт-ап болгочихдоггүй. Мөн старт-ап нь заавал технологитой
сүлбэлдэж, вэнчур санхүүжилт авч, эсвэл ямар нэг “гарц” хайх албагүй. Хамгийн
чухал нь өсөлт!
Старт-аптай холбогдон гардаг бүхэн өсөлт хөгжлөөс л
улбаалдаг юм.”
Silicon Valley chin Tsakhiur iin Khondii yumuu? Good to know. :)
ReplyDeleteГазар усны нэр өгдөг монгол уламжлалаар бол "Цахиурын" гэхгүй "Цахиуртын" гэвэл оновчтой болно. (Орчуулагчид угаасаа ингэж орчуулаад хэвшсэн болов уу).
ReplyDeleteПол Грахам гэж бичсэнээс Пол Грээм гэвэл ядаж нэрний дуудлага нь дөхүү болно.
Зөвлөсөнд баярлалаа.
DeleteСайн байна уу, venture investment and angel business investment гэдэг үгийг юу гэж орчуулсан бэ?
Delete