Хөгжлийн янз бүрийн түвшинд, янз бүрийн үзэл санааг өөртөө агуулсан хүмүүс оршин байдаг. Баабарын хувьд тэдний л нэг. Барууны үзэл санааг өөртөө шингээсэн байдал талаас нь авч үзвэл Энэтхэгийн Нерутай төстэй. Харин дорно талыг барьж байсан хүн нь Ганди. Гэхдээ Гандигийн "тосгон бүрт ээрүүл" бодлого болон Неругийн "аж үйлдэржсэн Энэтхэг" орны аль оновчтой сонголт байсан талаар хэлж мэдэхгүй юм.
Тэгвэл Мейжигийн үеийн Фүкүзавагийн тухай юу хэлж болох вэ? Түүний зарчмууд ихээхэн онцлог шинж чанартай буюу цаг үеийн нөхцлөөс үл хамааран өөрчлөгдөх нь ховор үнэт зүйлсийн цогцын тухай асуудлыг хөндсөн байгаа.
Баабарын хувьд зарчим хөндөхөөсөө илүү цаг үеийн хөгийн зүйлс хөнддөг. Түүнчлэн хөндөж буй асуудалдаа хэзээ ч гүн гүнзгий нэвтэрч чадахгүй, барууны үзэл санааны зөвхөн өнгөн төдий зүйлсийг импортлоод байгаа юм.
Хөгжлийн асуудалд бид ямар хандлагаар хандахаа одоо шийдвэрлэх, үзэл санаатай болох цаг үе ирсэн байх. Гэтэл үндэсний хэмжээнд бидний хөгжил юу байх вэ? Монгол маягийн нийгмийн хөгжлийн филисофи, хүний хөгжлийн, иргэншлийн үзэл санааг төлөвшүүлж чадах лут "сэхээтэн" бидний дунд алга байна.
Эртний Грек, Ромд Сократ, Аристотел, Платон, дундад зуунд Фома, түүнээс арай хожуу Монтень, их гэгээрлийн үед Локк, Вольтер нар Европт, Хятадад Күнз, Лаоз, Энэтхэг Готама, Нагаржунай нар байсан бол Монголд хэн байв? Чингис хаан уу, Модунь уу гэдэг асуудал ихээхэн бүрхэг болж байгаа. Уг нь 1911 онд Жавзандамба, Намнансүрэн, Ханддорж, Цэрэнчимэд нар байсан боловч бүгд учир битүүлгээр нас барсан, цаашлаад 1920-оод оны үеэр Данзан, Бодоо тэргүүтнүүдийн үзэл санаа төлөвшсөн шинжтэй байсан ч Комминтернд нухуулсан, цаашлаад Ши.Аюуш, Буяннэмэх, Нацагдорж, Ядамсүрэн зэрэг сэхээтнүүдээ мөн л Оросын нөлөөтэйгээр нухуулсан зэргээс үүдэн Монгол яаж хөгжих ёстой, Монгол маягийн иргэншлийн тухай асуудал ор тас орхигджээ. 1924-90 оныг хүртэл социализмыг хүчээр импортлосон нь үнэндээ манайд таарч тохирсон эсэх нь тодорхойгүй. Гэхдээ Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен тэргүүтэй цөөн хэдэн хүмүүс энэ онцлогийг хамгаалах гэж идэвхийлэн зүтгэсэн нь хаанаа ч хүрэхгүй байсан аж.
1990 оноос хойш манай нийгмийн хөгжлийг хэн тодорхойлж байв? Эндээс хамаг эргэлзээ балаг эхэлж байгаа юм? Улс төрчид нийгмийн хөгжилрүү орох нь угаас инээдтэй зүйл. Уг нь улс төрөөс ангид сэтгэлгээний танк ажиллаж байж улс төрийг хязгаарлах ёстой байдаг. Гэтэл 90 оны сэтгэлгээний танкууд нь улс төрлүү ороод эвдэрснээс болж Монгол маягийн хөгжлийн асуудал мартагдсан аж.
Одоо бидэнд хэн үлдэв? Баабар, Арго, Бат-Отгон тэргүүтэй замбараа нь олдохоо больсон цуглуулга үлдсэн байна. Сүүлийн үед арай цэгцлэх гэж цэвэр гүн, ухаан сэтгэлгээний аргаар дөхөх гэж оролдож байгаа Г.Аюурзана л байх шив. Тэгвэл одоогийн манай 2 дах давалгаа хэрхэн орж ирэх, Америкжсан, баруунжсан үзэл санаа цутгаж байна. Үүнийг Дорнын болон Монголтойгоо оновчтой синтезэлж чадах хүн харин хэд байх бол?
"Mon verre n'est pas grand, mais je bois dans mon verre" Musset ("Миний аяга тийм том биш ээ, гэвч би зөвхөн өөрийнхөө аяганаас л ууна" Мюссэ)
Wednesday, September 26, 2012
A friend's comment on Baabar
(Найз маань залуусын "хит" Баабарыг өөр өнцгөөс харж, хөгжлийн талаарх сэдэв хөнджээ. Элдэв хачиргүйгээр, санал нийлсэн үгүйгээ нэмэлгүйгээр зүгээр шэйрлэхийг хүсэв. )
Subscribe to:
Post Comments (Atom)
Yu yarij baigaagaa medehguy l huuhed baina daa. Uuruu baruunii soyol irgenshliig Mongol hel deer orchuulagdsan hedhen nomoor l tusuuldug bololtoy. Nuguu talaasaa Baabariin huvid baruunii soyoliin ungun tudii zuilsiig importlodog gej shal hudlaa. Harin ch heterhii gunzgii ordog. Her gunzgii orsoniig ni jishee ni "Dori Ider Duudee" deerees harj bolno.
ReplyDeleteNuguu talaasaa Baabar hezee ch "bi 1990 onoos hoishhi niigmiin hugjliig todorhoilno" gej helj baigaaguy baih. Tiim bolhoor ter uurgee dutuu bieluulsen ene ter gedeg ugaasaa utgaguy zemlel yum. Bas Mongol mayagiin "irgenshil" gej yu bainaa? Ter merniigee jaahan tailbarlaval hen hendee zugeer baina hehe.
Aan tiim, neeree Ayurzaniin huvid tsaadah chini zugeer neg dund zergiin gar shuu. Baabar shig lav baruunii soyol irgenshliig gunzgii oilgooguy.
Загинчдаг Хамгаалагч уу гүй юу! Батбаяр гэх залуу цагтаа ХИД 1 дэлгүүрээс лаазалсан мах хулгайлж байгаад баригдснаасаа хойш Баабар нэрээр хүний тархийг 20 хулгайлах болсон юм.Ер нь ямар үйлтэй хүн тэр үйлээ л дагана. Юу тарина түүнийгээ хураана. Чадахгүй байж баруун маруун яриад дэлхий тэр баруунаас чинь болж хямраад ухарч бгааг юу гэж тайлбарлах Энэ залуу зөв бичжээ. 20 жилд алдсанаас нь үзвэл 100 жилийн өмнөх шигээ ухарсныг барууны эдийн засагчид нотолсон бгаа. Хүний хүү хүрэн бөөртэй гэж сэтгэлгүйтний бодлогоор сэтгэлгүй хүн тархи угааж байна. Үүл гуайн аав хүүхдээ Ардчилсан Хувьсгал нтр болоод гүйхэд огт дэмжээгүй -Төгс Ардчилал гэж хаа байдаг юм. Аятайхан ажлаа хийчих гэж С.Эрдэнэ Зохиолч аавдаа загнуулж байсныг дотны найздаа дурссан байдгаас ард түмэн энэ ардчилалд үнэндээ халшраад бгаам. Хотыхон бол хэзээнээсээ хүйтэн болчихдог юманд харалган болчоод онгироод байдаг улс. Ийм л нөхдүүд байгаамдаа. Зөндөө балаг бий дээ...
DeleteBultreel hehe. Baruuniig yarihguy, avch hayana l gehiin. Tegeed orond ni yahiin, hyatadiin soyoliig avah uu? Nuguu talaasaa urnu dorniin yalgaa tiim amarhan ed bish l dee. Yalanguya setgelgeenii huvid bol yag tag zaaglaj yalgahad ih hetsuu bolson. Jishee ni baruuniihan dornoos heden uyeree suraltssan. Nietzsche, Schopenhauer geed l ehlene. Dorniihon ch gesen yalanguya odoo uyed barag Leo Strauss, Carl Schmitt-d ter chigtee dontood baigaa shd hehe.
DeleteNuguu talaasaa uuriin gesen bodoltoy bol. Hedii boltol laazalsan mahnii tsuu yariand unemshij yavahav dee :)
Zugeerdee, zunduu yum meddeg yum bnshd. Zogsoltgui ooriigoo hogjuulseer bh yum bol neg l odor ene yriad bga humuusiin daind hureh blgui dee
ReplyDelete