Зарим нь ч уншсан биз, Саруул багшийн хоёр сонирхолтой нийтлэлийг, өнөө 700 үгтэй хуваалцъя:
Толгойд гарсан бөөс болоод буй зөв бичих дүрмийн алдааг яах вэ?
Өнөө 1983 оны Ц. Дамдинсүрэн, Б. Осор нарын “Зөв бичих дүрмийн толь” чинь л одоо хүртэл хүчинтэй байгаа шүү дээ."Пэхээняан" гэж гацалгүй, "лямбда" гэж нялцайлгүй, гадаад үгийг галиглах дүрэмтэй болчихмоор байна
Буруу биччихээд тэрийг нь хэлэхээр “та нар өөрсдөө дүрмээ олон солиод байхаар чинь тэгэлгүй яах юм бэ?” гэх хүн олон таарах. Та нар гэдэг нь хэл шинжээчдийг хэлж байгаа бололтой. Үнэнийг хэлэхэд өнөөх 1983 оны дүрмийг хэн ч өөрчлөөгүй гучин жил болж байна даа. Төсөрхөн 700 үгийг цэгцэлсэн, энэ нь дүрэм өөрчилсөн гэсэн үг огт биш, хоёр өөр янзаар бичээд байгаа үгсийг нэг мөр болгосон хэрэг юм.
Ингэхдээ аль дүрмийг нь баримтлах юм бэ гэж л ахин битгий асуугаарай даа, албан ёсны ганцхан дүрэм л байгаа. Алдаа биш, харин санаатайгаар өөр өөрийнхөөрөө бичдэг нь дүрэм биш үзэл бодол юм. Үзэл бодлыг хүндэтгэх хэрэгтэй, харин дүрмийг бол дагах ёстой. Дагахгүй бол тооцдог хариуцлага бас байх ёстой.
Төрийн хэлний зөвлөлөөс бичлэгийг нь нэг мөр болгон цэгцэлсэн 700 үг
No comments:
Post a Comment