Энэ ярилцлагыг үзээд entrepreneurship-ийн талаарх ойлголт маань сайхан цэгцтэй болов.
Мөн манай захирлын салбарынхаа (Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээл) талаар ярьсан нэг дугаар бийг далимд сонирхуулъя:
"Mon verre n'est pas grand, mais je bois dans mon verre" Musset ("Миний аяга тийм том биш ээ, гэвч би зөвхөн өөрийнхөө аяганаас л ууна" Мюссэ)
Юм уншиж явахад энд тэнд нэлээн тааралддаг, New Yorker сэтгүүлийн сэтгүүлч Malcolm Gladwell-ын 2008 онд бичсэн, тухай үедээ нэлээн сенсааци тарьж байсан дээрх номыг уншлаа.Хөгжлийн янз бүрийн түвшинд, янз бүрийн үзэл санааг өөртөө агуулсан хүмүүс оршин байдаг. Баабарын хувьд тэдний л нэг. Барууны үзэл санааг өөртөө шингээсэн байдал талаас нь авч үзвэл Энэтхэгийн Нерутай төстэй. Харин дорно талыг барьж байсан хүн нь Ганди. Гэхдээ Гандигийн "тосгон бүрт ээрүүл" бодлого болон Неругийн "аж үйлдэржсэн Энэтхэг" орны аль оновчтой сонголт байсан талаар хэлж мэдэхгүй юм.
Тэгвэл Мейжигийн үеийн Фүкүзавагийн тухай юу хэлж болох вэ? Түүний зарчмууд ихээхэн онцлог шинж чанартай буюу цаг үеийн нөхцлөөс үл хамааран өөрчлөгдөх нь ховор үнэт зүйлсийн цогцын тухай асуудлыг хөндсөн байгаа.
Баабарын хувьд зарчим хөндөхөөсөө илүү цаг үеийн хөгийн зүйлс хөнддөг. Түүнчлэн хөндөж буй асуудалдаа хэзээ ч гүн гүнзгий нэвтэрч чадахгүй, барууны үзэл санааны зөвхөн өнгөн төдий зүйлсийг импортлоод байгаа юм.
Хөгжлийн асуудалд бид ямар хандлагаар хандахаа одоо шийдвэрлэх, үзэл санаатай болох цаг үе ирсэн байх. Гэтэл үндэсний хэмжээнд бидний хөгжил юу байх вэ? Монгол маягийн нийгмийн хөгжлийн филисофи, хүний хөгжлийн, иргэншлийн үзэл санааг төлөвшүүлж чадах лут "сэхээтэн" бидний дунд алга байна.
Эртний Грек, Ромд Сократ, Аристотел, Платон, дундад зуунд Фома, түүнээс арай хожуу Монтень, их гэгээрлийн үед Локк, Вольтер нар Европт, Хятадад Күнз, Лаоз, Энэтхэг Готама, Нагаржунай нар байсан бол Монголд хэн байв? Чингис хаан уу, Модунь уу гэдэг асуудал ихээхэн бүрхэг болж байгаа. Уг нь 1911 онд Жавзандамба, Намнансүрэн, Ханддорж, Цэрэнчимэд нар байсан боловч бүгд учир битүүлгээр нас барсан, цаашлаад 1920-оод оны үеэр Данзан, Бодоо тэргүүтнүүдийн үзэл санаа төлөвшсөн шинжтэй байсан ч Комминтернд нухуулсан, цаашлаад Ши.Аюуш, Буяннэмэх, Нацагдорж, Ядамсүрэн зэрэг сэхээтнүүдээ мөн л Оросын нөлөөтэйгээр нухуулсан зэргээс үүдэн Монгол яаж хөгжих ёстой, Монгол маягийн иргэншлийн тухай асуудал ор тас орхигджээ. 1924-90 оныг хүртэл социализмыг хүчээр импортлосон нь үнэндээ манайд таарч тохирсон эсэх нь тодорхойгүй. Гэхдээ Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен тэргүүтэй цөөн хэдэн хүмүүс энэ онцлогийг хамгаалах гэж идэвхийлэн зүтгэсэн нь хаанаа ч хүрэхгүй байсан аж.
1990 оноос хойш манай нийгмийн хөгжлийг хэн тодорхойлж байв? Эндээс хамаг эргэлзээ балаг эхэлж байгаа юм? Улс төрчид нийгмийн хөгжилрүү орох нь угаас инээдтэй зүйл. Уг нь улс төрөөс ангид сэтгэлгээний танк ажиллаж байж улс төрийг хязгаарлах ёстой байдаг. Гэтэл 90 оны сэтгэлгээний танкууд нь улс төрлүү ороод эвдэрснээс болж Монгол маягийн хөгжлийн асуудал мартагдсан аж.
Одоо бидэнд хэн үлдэв? Баабар, Арго, Бат-Отгон тэргүүтэй замбараа нь олдохоо больсон цуглуулга үлдсэн байна. Сүүлийн үед арай цэгцлэх гэж цэвэр гүн, ухаан сэтгэлгээний аргаар дөхөх гэж оролдож байгаа Г.Аюурзана л байх шив. Тэгвэл одоогийн манай 2 дах давалгаа хэрхэн орж ирэх, Америкжсан, баруунжсан үзэл санаа цутгаж байна. Үүнийг Дорнын болон Монголтойгоо оновчтой синтезэлж чадах хүн харин хэд байх бол?